ЕврАзЭЗХАБ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалт өнөөдөр Астанад болж байна. Энэ удаагийн уулзалтын «эзэн» Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ойн жилийн уулзалт, энэ байгууллагыг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан тэр газар болж байна гэж хэллээ. Орос, Казах, Белорус, Таджик, Киргиз улсуудын ерөнхийлөгчид Астанад, ЕврАзЭЗХАБ-ийн шүүх байгуулах, ирэх жилийн төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. 7-р сарын 1-нээс Орос, Казах, Белорус улсуудын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр болсон гаалийн холбооны тухай мэдээ сонирхол татаж байлаа. Гурван орны гаалийн хуулийн үйлчилгээг нэгтгэх мэдэгдэлд гарын үсэг зурсан бөгөөд 7-р сарын 6-наас хүчин төгөлдөр болно. Харин Орос, Казах улсуудын хувьд 7-р сарын 1-нээс хүчинтэй гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдлээ. «Холбооны үйл ажиллагааны санхүүгийн болон эрх зүйн асуудлыг зохицуулах хэд хэдэн олон улсын гэрээ байгуулсан» гэж  тэр бас мэдэгдлээ. Гаалийн холбоо байгуулсан явдал бол «ашигтай, сонирхолтой үйл хэрэг» гэж нэмж хэллээ.