Забайкалын хязгаарт болж байгаа «Восток-2010» цэргийн хээрийн сургуулийн явцад мотто буудлагын бригад явуут дундаа Онон голыг гатлаж цаад эрэгт нь гарлаа. Энэ тулалдааны явцад, болозошгүй дайсны тагнуулын эсрэг үйлчлэх цахим хэрэгсэл, шинэ үеийн ус гатлах төхөөрөг, аэрозолиор өнгөлөн далдалсан машин болон хөөсөөр хучих өнгөлөн далдлалт, хүнд шүршэн буудах систем зэрэг шинэ үеийн цэргийн техникийг хэрэглэсэн байна. Танкын анги нэгтгэл голыг 4 метрийн гүнээр гатлаж голын цаад эрэгт амжилттай байрласан явдал тулалдаан болж байгаа газарт гол хүчийг хурдан байрлах боломжийг тавьж өглөө.