АНУ-ын цэргийн хэсэг, энэ зун Иракаас гарна. Ням гаригт ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ ингэж мэдэгдлээ. Тэрээр Цагаан ордны «Трумэнийн тагт» гэгч дээр гарч америкчуудад тусгаар тогтнолын баярын мэнд хүргэсэн юм. Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа АНУ графикын дагуу энэ зун дуусгана гэж Обама онцлон тэмдэглэлээ. Вашингтонд түүний өргөөнд ирсэн америкийн цэргийнхнийг өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн явдалд ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Иракаас, АНУ-ын цэргийг 8-р сарын 31-ний дотор гаргах нь америкын засаг захиргааны тэргүүн зэргийн зорилтын нэг болоод байгаа билээ. Энэ зорилтыг бүрэн дэмжиж байна гэж Багдадад ажлын айлчлалаар очоод байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан ням гаригт мэдэгдлээ.