Афганистаны хар тамхины ургамалын тариалалтыг устгах талаар АНУ улс төрийн хүчин чармайлт гаргахгүй байгаагаар барахгүй, юуны өмнө Орос улс хохирч байгаа энэ үхэл тарьсан гэм хэргийн бизнесийг өөгшүүлж байна. Энэ тухай, афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийн асуудлаар Москвад 6-р сард болсон олон улсын форумд оролцогч, Ардчилалын судалгааны хүрээлэнгийн захирал, америкийн шинжээч Альфред Росс, РИА Новости агентлагт мэдэгдлээ. Афганы хар тамхинаас болж оросын 40 мянган иргэд жил бүр амь насаа алдаж байхад америкийн энэ байр суурь зүй бус юм гэж тэр үзэж байна. НАТО-гийн хүчин Афганистанд байсан цагт хар тамхины үйлдвэрлэлийг тэнд хазаарлаж чадахгүй гэж Росс хэллээ. Афганистанд, АНУ-ын алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааг явуулж эхэлснээс хойш энэ улсад үйлдвэрлэж байгаа мансууруулах бодисны хэмжээ 2,5 дахин нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна. Лалын энэ БН улсын нутаг дэвсгэрээс урган гарч байгаа даяарчлалыг хамарсан мансууруулах бодисны аюулын эсрэг НҮБ л голлон тэмцэх ёстой гэж Росс үзэж байна.