Алс Дорнодын болон Сибирийн цэргийн тойргийн нутаг дэвсгэр дээр 6-р сарын 29-нөөс, 7-р сарын 8 хүртэл болж байгаа оператив, стратегийн «Восток-2010» хээрийн сургуульд Хятад, Украин улсуудын ажиглагчид оролцож байна. Тактикын хүнд нөхцөлд байгаа болзошгүй дайсантай тулалдах болон усан замын саадыг хурдан даван туулах цэргийн үйл ажиллагаатай тэд өнөөдөр танилцах болно. «Восток-2010» хээрийн сургууль нь, 2010 онд Орос улсын зэвсэгт хүчний цэргийн бэлтгэлийг харуулах чухал үйл явдал болж байна. Энэ хээрийн сургуульд хуурай замын цэргээс гадна Номхон далай, Хойд болон Хар далайн флотуудын хөлөг онгоцууд, тэнгисийн явган цэрэг, агаарын хүчний цэрэг дотоодын болон хилийн цэрэг оролцож байна. Өчигдөр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев пуужин тээгч «Петр Великий» том хөлөг онгоцон дээрээс хээрийн сургуулийн явцыг ажиглалаа.