Орос, Казах, Белорус, Таджик, Киргиз улсуудын ерөнхийлөгчид Астанад, Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт хийж байна. Казахстаны нийслэл Астанад бас Армен, Украин улсуудын ерөнхийлөгчид хүрэлцэн ирсэн байна. Энэ хоёр улс тус байгууллагын ажиглагчид юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын «эзэн» Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зочидод мэндчилгээ дэвшүүлэхдээ, энэ уулзалт  ЕврАзЭЗХАБ-ийн 10 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлог юм гэж хэллээ. Энэ байгууллагыг байгуулах гэрээг Астанад байгуулсан гэдгийг тэрээр санууллаа. Энэ удаагийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, ЕврАзЭЗХАБ-ийн шүүх байгуулах, ирэх жилийн төсвийг батлах, түлш эрчим хүчний болон тээврийн нэгдсэн зах зээлийг бий болгох, экологийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлууд орсон байна. Дараа нь Астанад Гаалийн холбооны дээд хэмжээний уулзалт болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр, Казахстаны ерөнхийлөгч болон Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева нартай хоёр талын уулзалт хийнэ.