АНУ-ын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэн хэсэг хүнийг баривчилсан явдал хоёр талын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Москва, Вашингтонд адилхан үзэж байна. Жил хагасын өмнө Орос, АНУ-ын хооронд эхэлсэн «дахин ачаалал» үргэлжлэх болно. АНУ-ын цагдаагийн газар ням гаригт тагнуул хийсэн гэж сэжиглэсэн 10 хүнийг, мягмар гаригт Кипрт нэг хүнийг нийтдээ 11 хүнийг баривчилжээ. АНУ-ын шүүх яам, Оросын гадаад тагнуулын албанд зүтгэж байсан тагнуулуудын бүхэл бүтэн сүлжээг таслан зогсоолоо гэж мэдэгдсэн юм. Сүүлд нь Цагаан ордон, улсын департаментын албан ёсны төлөөлөгчид энэ үйл ажиллагааг цаг үеээ олоогүй гэж нэрэллээ. Орос улс, АНУ-ын ерөнхийлөгчид Вашингтонд амжилттай хэлэлцээр хийж, америкын нэгэн цайны газар хамтдаа найрсаг байдлаар хоололсноос хойш хэдхэн хоногын дараа энэ хэрүүл маргаан гарсан учир цаг үеэ олоогүй гэж нэрлэсэн байна. Энэ талаар Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров нилээн егөөдсөн байдалтай хэлэхдээ: Яг юун тухай ярьж байгааг бидэнд тайлбарлаагүй. Тайлбарлах байх гэж найдаж байна. Үүнийг хийхдээ үнэхээр тансаг чамин хийжээ гэж өнөөдөр хэлэх байна гэлээ. Энэ «тагнуулын хэрүүл маргаанаас» шалтгаалалгүйгээр АНУ, Орос улстай хамтран ажиллах бөгөөд энэ үйл ажилгаанд оролцсон хэргээр оросын дипломатуудыг тус улсаас хөөхгүй гэж америкын улсын департамент мэдэгдсэн байна. «Оросын тагнуулыг» баривчилсан  хэргийн утга учиргүй байдлыг америкд өөрсдөө ойлгож байх шиг байна.Энэ үед Нью-Йоркийн тойргын шүүх, Орос улсын тусын тулд тагнуул хийсэн хэргээр сэжиглэж, Нью-Йоркт баривчилсан 10 хүний нэг Вики Пелаезийг 250 мянган долларын барьцаатайгаар сулалжээ. Пелаез «тагнуулийн хэргээр» баригдсан хүмүүсээс ганцаараа жинхэнэ, иргэншил, нэрээ нуугаагүй хүн гэж шүүгч өөрийнхөө үйл ажиллагааг тайлбарлаж хэлсэн байна. Сүүлд, Орос улсын төлөө тагнуул хийсэн гэж АНУ-ын төр засгийн сэжиглэж баривчилсан Патрисия Миллз, Майкл Зотолли нар оросын иргэн, жинхэнэ нэрээ хэлсэн байна гэж Би-би-си мэдээлсэн юм. Хоёрдах гэм буруу нь «мөнгө угаасан» хэрэг юм. Энэ бүлэглэлийн Америкт ажиллаж, амьдрахад хэрэгтэй мөнгийг хэлж байгаа юм. Энэ мөнгийг зарлаж мэдээлээгүй ба татвар татаагуй юм. АНУ-ын төр засгийн үзэж байгаагаар энэ мөнгийг зориулалтын дагуу хэрэглээгуй. Америкт энэ гэм буруу түрүүчийнхээсээ хүнд гэж тооцогддог байна. Алдарт хулгайч Аль Капонег, АНУ-д, дээрмийн хэргээр биш татвараас зайлсхийсэн хэргээр шийтгэсэн билээ. Энэ удаагийн болсон явдалд тагнуулын ажиллагаа байр сууриа олсонгүй. Холбооны аюулгүй байдлын алба сэжиглэгдэж баригдсан хүмүүсээс хэн нь ч улсын нууцийг задруулаагүй байна. Ийм хэцүү байдалд ороод байгаа иргэддээ бүх төрлийн тусламжийг оросын дипломатууд үзүүлнэ гэж Орос улсын ГХЯ мэдэгдсэн байна.