Киргизийн өмнөд нутгийн эвдэрч сүйдсэн Ош, Жалалабад хотуудыг Орос улсын хөрөнгөөр сэргээн засварлана. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын үед Орос улсаас авсан 100 сая долларын зээлийг энэ ажилд зориулна гэж Киригзийн шинэ төр засаг мэдэгдлээ. Одоо тус БН улсын хэрэглэж болох цорын ганц хөрөнгө бол энэ юм гэж Бишкект тайлбарлаж байна. Угсаатан хоорондын мөргөлдөөнөөс болж сүйдсэн хотуудыг сэргээхэд 450 сая доллар хэрэгтэй бөгөөд энэ хөрөнгийг ч Москвагаас авахаар Киргиз улс төлөвлөж байна.

Бишкек өнөөдөр улс орныхоо өмнөд нутгийг сэргээнэ гэж ярьж байгаа нь баярлууштай. Учир нь саяхныг болтол Киргизээс мөргөлдөөн, амь үрэгдсэн хүмүүсийн тоо, эвдэрч сүйдсэн байшин барилгын тухай л мэдээ ирж байсан. Тус улсын өмнөд нутгийн Ош, Жалалабад мужуудын төвд 6-р сарын 10-нд олныг хамарсан эмх замбраагүй байдал бий болсон билээ. Албан ёсны мэдээгээр 300 орчим хүн амь үрэгдсэн, албан бус мэдээгээр 2000 орчим хүн амь үрэгдсэн гэж үзэж байгаа. Энэ эмх замбраагүй байдлыг ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын гэр бүлийнхэний хатгалгаар олон улс алан хядах байгууллагынхан зохион байгуулсан гэж тусгай албанынхан үзэж байна. Энэ будлианы голлох хөрөнгө оруулагч нь ерөнхийлөгч асны бага хүү Максим Бакиев байжээ. Эмх замбраагүй байдлыг зохион байгуулагчдын гол зорилго нь тус БН улсын шинэ үндсэн хуулиар хийх бүх ард түмний санал хураалтыг тасалдуулах явдал байлаа. Тэд тавьсан зорилгодоо хүрч чадаагүй, учир нь бүх ард түмний санал хураалт 6-р сарын 27-нд амжилттай явагдсан юм. Киргитзийн СЕХ-ны мэдээлснээр, 2 сая орчим сонгогчдын 90% нь шинэ үндсэн хуулийг дэмжсэн байна. Тус БН улсын үндсэн хууль батлагдаж, түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болсон байна. Шинэ үндсэн хуульд зааснаар тус БН улс парламентын засаглалтай болсон байна. Намын нэрсийн жагсаалтаар депутатуудыг сонгох сонгууль 10-р сарын 10-нд болно. Улс орон бүрэн төгс тогтвортой байдалд орсон гэж хэлэхэд одоо арай эртэднэ гэж ихэнх шинжээчид үзэж байна. Гол тэмцэл болоогүй байна. Бүс нутгийн отог омог, бүлгүүд парламентын сонгуулиар дамжин төрийн эрхэнд гарах бодит боломж байна гэж ТУХН-ийн улсуудын хүрээлэнгийн Төв Азийн хэлтсийн дарга Андрей Грозин үзэж байна: Энэ тэмцэлд бүх талууд өөрсдийн бүх л боломжийг ашиглах болно. Ямарч үнээр хамаагүй парламентад орж ирээдүйн БН улсын төрийн байгуулалтад нөлөөгөө үлдээхийг бодсон нам, бүлгийн явцуу сонирхол ирээдүйд том будлиан үүсгэж магадгүй. Харин хэзээ, яаж энэ байдал бий болохыг таамаглах аргагүй. Киргиз будилааны өмнөх байдалд байнга байна. Энэ байдал нь хэзээ, 6-р сарын 10,11-нд нутгийн өмнөд хэсэгт болсон тэр мөргөлдөөний байдалд хүрэхийг таамаглах аргагуй. Ер нь отог омог, бүс нутаг, улс төрийн хүчний хоорондын будилаан байнга байсаар байна. Энэ будилаан, мөргөлдөөн болж хувирах боломж байсаар байна.

Тэгэхдээ бүх шинжээчид Киргизийн байдлыг гутрангуй үзэхгүй байна. Роза Отунбаевагийнн засгийн газар улс орныг хэвийн байдалд оруулах бодит боломжтой боллоо гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин үзэж байна: Мэдээж хэрэг бүх ард түмний санал хураалт, Түр засгийн газар болон түүний тэргүүн Роза Отунбаеваг албан ёсны болгоход нь тус болсон. Өөрөөр хэлбэл улс орныг удирдах боломжийг олгосон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Эдийн засгийн салбарт дэг журам тогтоох, хүчний байгууллагуудын ажлыг үр ашигтай болгох, төр засгийг бий болгох зэрэг шийдвэртэй алхамуудыг хийх шаардлагатай болж байна. Харин Орос улстай харьцах харилцааний хувьд одоо үр бүтээлтэй байна гэж би үзэж байна. Энэ харилцаа цаашд ч үр ашигтай хөгжинө гэдэгт би найдаж байна гэж тэр хэллээ.

Орос улс болон ХАБГБ, ЕАЭЗХ, ШХАБ-ийн гишүүн улсууд Бишкект тусалсаар байна. Гэхдээ тус улсад төр засаг солигдож байгаа явдал бол тусгаар улсын дотоод хэрэг гэж үзсээр байна. Москва сүүлийн 2 долоо хоногт 300 тонн хүмүүнлэгийн бараа хүргэж өгөөд байна. ХАБГБ-ийн хүрээнд, Бишкект хууль сахиулах байгууллагуудад зориулж зэвсэг, тусгай техник нийлүзүлэх ажлыг хэлэлцэж байна. Киргизийн хучний байгууллага маш муу зэвсэглэл, тоног техееремжтэй байна гэж ХАБГБ-ийн еренхий нарийн бичгийн дарга Николай Бордужа, Жалалабадад очихдоо мэдэгдсэн байна. Хэрвээ Киргизийн цагдаа тусгай хэрэглэлээр сайн хангагдсан байсан бол 6-р сарын эмх замбраагуй байдалд тийм олон хүн амь үрэгдэхгүй байсан гэж  тэр хэлсэн байна. Европын холбоо ч зүгээр хараад суусангүй. ЕХ тус улсын эрүүлийг хамгаалах байгууллагууд болон хотын дэд бутцийг засварлан шинэчлэхэд 7 сая евро гаргахаар болсон байна. Өөрөөр хэлвэл Киргизийг ойрын болон алсын хөршүүд нь дэмжсээр байна. Мэдээж хэрэг ийм дэлбэрэх аюултай бүс нутагт мергелдеен үүсгэхгүй байхыг эрүүл саруул ухаантай хэн бухэн бодох ёстой.