Ерөнхийлөгч Д.Медведев, энэ жилийн хамгийн том «Восток-2010» опретив, стратегийн хээрийн сургуулийн явцад сэтгэл хангалуун байна. Ази, Номхон далайн бүсд өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс, «Восток-2010» хээрийн сургуулийг хийж байна. «Петр Великий» пуужин тээгч атомын хүнд хөлөг онгоцон дээр арми болон флотын удирдлагтай, Д.Медведев зөвлөлгөөн хийхдээ энэ тухай мэдэгдлээ. Дараа нь «Московский университет» шатхуун зөөгч хөлөг онгоцыг далайн дээрэмчдээс чөлөөлсөн 16 далайчныг Д.Медведев шагналаа. Орос улс далайн дээрэмчидтэй хийх тэмцлээ үргэлжлүүлж, далайн дээрмийн эсрэг явуулж байгаа олон улсын үйл ажиллагаанд цаашид ч оролцох болно гэж Д.Медведев шагнал гардуулах үеэрээ хэллээ. «Орос улс далайн гүрэн улс байсан, байх ч болно. Далай тэнгисээр хөвж яваа өөрийн болон гадны хөлөг онгоцуудад бид туслах болно, энэ ажлыг бусад улсуудад тохохгүй, бид хийх ёстой» гэж Д.Медведев тэмдэглэлээ. Энэ том хээрийн сургуулийн дүнг гаргахдаа ерөнхийлөгч, зэвсэгт хүчнийг хэрэглэхдээ шинэ үр ашигтай хандлагыг шалгах болон түүнийг шинэ чанартай түвшинд гаргах боломжийг энэ хээрийн сургуулийн маневрт хийх дүн шинжилгээ олгоно гэдэгт найдаж байна гэж хэллээ. Энэ нь үндэсний батлан хамгаалалтыг бүрэн төгс болгох урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно гэж ерөнхийлөгч хэллээ. Зөвлөлгөөний өмнө Алс Дорнодоор ажлын айлчлал хийж байгаа ерөнхийлөгч, 2012 онд Владивостокт болох АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтанд зориулан барьж байгаа барилгуудыг үзсэн билээ. Төрийн тэргүүн хамгийн түрүүнд Золотой Рог тохойг дамжуулан Петр Великий буланд хүрэх гүүрийн барилгын ажлыг үзэж сонирхолоо. Энэ гүүр хотын төв хэсгийг тус хотын ирээдүйтэй дүүрэгтэй холбож, дараа нь Русский аралтай холбож өгөх юм. Алс Дорнодын холбооны улсын их сургуулийн барьж байгаа байшинг төрийн тэргүүн ихэд сонирхон үзлээ. АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ их сургуулийн сургалтын байшинд уулзалтын ихэнх үйл ажиллагаа болох бөгөөд оюутны байранд нь төрийн тэргүүнүүд, зочид, сэтгүүлчид байрлах юм.