Афганистанаас НАТО-гийн цэргийг гаргах ажиллагаа 2011 онд эхлэнэ. Краковт, Польш улсын ГХЯ-ны сайд Радослав Сикорскийтэй, Хилари Клинтон хэлэлцээр хийх үеэрээ энэ тухай мэдэгдлээ. Польшийн дипломатчийн хэлснээр, дараачийн жил эвслийн үйл ажиллагааг дуусгаж эхлэхийн тулд афганы арми, цагдааг бэлтгэх болон манай хүчийг бэхжүүлэхэд шаардлагатай Хойд Атлантын эвслийн ерөнхий төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх» зэрэг асуудлуудыг талууд хэлэлцжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Польшийн төр засаг, Афганистанд болж байгаа үйл ажиллагаанд оролцохоо зогсооно гэж  удаа дараа мэдэгдсэн билээ. НАТО-гийн афганы үйл ажиллагаанд польшийн 2600 цэрэг оролцож байгаа бөгөөд тэд Газни мужид байрлаж байна. Энд польшийн 18 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна.