ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврагын хагас шигшээгийнхэн тодорлоо. Урьд шөнө испанчууд, парагвайчуудыг арай гэж хожлоо. Энд торгуулын цохилтыг хоёр удаа ашиглаж чадсангүй. Хаалганы хоёр штангийг цохиж байж нэг гоол орсон. Тоглолтын 82 дахь минутад Давид Вильин оруулсан энэ гоол л цорын ганц гоол байсан юм. Одоо Испанийн баг, Германы багтай тоглоно. Өчигдөр орой германы «машин», Аргентины багыг бут ниргэсэн билээ. Диего Марадонагийн баг 0:4 харьцаатайгаар хожигдсон юм. Тоглолт эхэлснээс хойш 3 минутын дараа анхны гоолыг хийсэн бөгөөд хоёр дахь таймд германчууд өрсөлдөгчдөө буулгаж авсан юм.