Д.Медведев, Приморын засаг дарга Сергей Дарькинтай өнөөдөр уулзахдаа Алс Дорнодын  нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцлээ. Төрийн тэргүүн, энэ бүсд хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад Владивостокт ирсэн юм. 2012 онд АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалт болох явдал Приморын хөгжилд том түлхэц өгч байна гэж засаг дарга тэмдэглэлээ. Ажилгүйдэл аажмаар багасаж байгаа нь ажиглагдаж байна. Хүн ам аажмаар шилжин нүүдлэлэж байгаа бүс нутгийн хүн ам зүйн нөхцөл байдлыг сайжруулахын тулд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэхийг Д.Медведев шаардлаа. Тэрээр энэ өдрүүдэд хотынхоо 150 жилийн ойг тэмдэглэж байгаа тус хотынхонд баяр хүргэлээ.