Ази, Номхон далайн бүсд өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс, «Восток-2010» хээрийн сургуулийг хийж байна. «Петр Великий» пуужин тээгч атомын хүнд хөлөг онгоцон дээр арми болон флотын удирдлагтай, Д.Медведев зөвлөлгөөн хийхдээ энэ тухай мэдэгдлээ. Алс Дорнодын бүс нутгаар ажлын айлчлал хийж байгаа Дээд командлагч, энэ жилийн хамгийн том хээрийн сургуулийн явцыг ажиглалаа. «Московский университет» шатхуун зөөгч хөлөг онгоцыг далайн дээрэмчдээс чөлөөлсөн 16 далайчныг Д.Медведев шагналаа. Адены хойгт хөвж яваа хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж байсан «Маршал Шапошников» завь эсэргүүцэгч хөлөг онгоцны багынхан далайн дээрэмчидэд эзлэгдсэн тус хөлгийг чөлөөлсөн билээ.