Ерөнхийлөгч Д.Медведев Алс Дорнодоор хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад 2012 онд Владивостокт болох АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтанд зориулж барьж байгаа барилгын ажилтай танилцлаа. Төрийн тэргүүний хамгийн түрүүнд узсэн барилга бол Их Петр хааны буланд, Алтан эврийг дамжин гарах гүүрний ажил байлаа. Энэ гүүр хотын төв хэсгийг тус хотын ирээдүйтэй дүүрэгтэй холбож, дараа нь Русский аралтай холбож өгөх юм. Алс Дорнодын холбооны улсын их сургуулийн барьж байгаа байшинг төрийн тэргүүн ихэд сонирхон үзлээ. АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ их сургуулийн сургалтын байшинд уулзалтын ихэнх үйл ажиллагаа болох бөгөөд оюутны байранд нь төрийн тэргүүнүүд, зочид, сэтгүүлчид байрлах юм. Орос улсын төрийн тэргүүний үндсэн гол хөтөлбөр бол Владивостокт болох «Восток-2010» оператив, стратегийн хээрийн сургуулийн явцийг ажиглах явдал юм.