Алс Дорнодын Камчаткад Шивелус, Карымский галт уул идэвхжиж, 6-8 км өндөрт үнс цацаж байна. Тус хойгт өчигдөр улаан өнгөтэй асар их үнс буусныг бүртгэсэн тухай Оросын шинжлэх ухаан академийн Геофизикийн албаны Камчаткийн салбарын мэргэжилтнүүд уламжлав. Хүмүүс аюулгүй гэж эрдэмтэд үзэж байна.