0АНУ-д оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа гурван хүнийг барьцаагаар суллахаас татгалзжээ. Майкл, Зоттоли, Патриси Миллз, Михаиле Семенко нар юм. Нью-Йоркийн тойргийн шүүх шийдвэр гаргахдаа саатуулсан хүмүүс зугтаж болохыг анхаарчээ. Зотолли, Миллз нар байцаалтын үеэр хуурамч нэр ашигласнаа хүлээн зөвшөөрсөн тухай уламжилжээ. Тэднийг үнэн хэрэгтээ Михаил Куцик, Наталья Переверзева хэмээн нэрлэдэг байна. Тэд Оросын иргэд юм. Оросын талд тагнуул хийсэн хэрэгт 11 хүнийг саатуулсан юм. Саатуулсан хүмүүсийн нэг Перугийн сэтгүүлч Вика Пелаесыг шүүх 250 мянган долларын барьцаагаар суллахыг зөвшөөрчээ.