Оросын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд олон жуулчин, хөгжөөн дэмжигч хүрлцэн ирэхийг хүсч байгаа байх. Халуун оронд өвлийн олимпийн наадам зохино гэдэг гайхалтай. Хар далайн эргийн Кавказын эргийн дагуу 145 км сунан орших Сочи хот дулаан орны баян бүрд, рашаан сувилалын газар, дархан цаазат газрын хязгаар нутаг юм. Үүнээс гадна баялаг түүхтэй хязгаар нутаг билээ. Рашаан сувилалын Сочи хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Елена Галищева "Оросын дуу хоолой" радиогийн долгиноор Хар далайн энэ эргийн бүс нутгийн түүхийн тухай өгүүлж байна. 20-р зууны эхэнд Сочи хотын хөгжлийн шинэ эрин эхэлсэн юм. Хотод 1920 оны 5-р сард зөвлөлт засаг тогтож, улс оронд анх удаа хот зөвлөлтийн зарчмаар хөжих болжээ. Улсад хураасан зуслангийн чинээлэг байшин, зочид буудал нийгмийн дээд давхаргынхан очдог сувилалын газар болжээ. Тухайлбал яруу найрагч Маяковский мэдээж хэрэг Сталин мөн амарч байсан. "Ард түмний удирдагч" рашаан сувилалын газар байгуулах ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг өөрөө хянаж байв. "Сталин Сочи хотыг сурталчилсан" гэж Елена Галищева ярьж байна. Төслийг хэрэгжүүлэхэд их хөрөнгө тухайлбал нэг тэрбум 400 сая рубль зарцуулжээ. ЗХУ төдийгүй дэлхий дахинаа мэддэг бүх холбоотын үлгэр жишээ рашаан сувилалын газрыг Сочи хотод байгуулахаар шийджээ. Шинэ анги, шинэ нийгмийн рашаан сувилалын газар. Энд гарамгай архитекторч Щусев, Веснин, нэрд гарсан барималч нар ажиллажээ. Мөн өвлийн театр, Уран сайхны музей, хожим ЗХУ тэр аяраа амрах болсон олон сувилалын газар зэрэг сталины классицизм хэмээн нэрлэсэн загвараар гоёмсог, сүрлэг барилга барьсан юм. Сталины тушаалаар тухайн үед улс оронд цорын ганц Рашаан сувилал судлал, физик эмчилгээний хүрээлэн байгуулсан юм. ЗХУ-д тэр жилүүдэд Эрүүл үндэстэн, амьдралын эрүүл хэлбэрийг сурталчилан ухуулж байлаа. Ганцхан хумхаа өвчин рашаан сувилалын газрын хөгжлийг хойш татаж байв. 1920-иод онд улсын хэмжээний энэ өвчнийг устгах  зорилт тавьжээ. Энэ ажлыг эмч Сергей Соколов тэргүүлж байсан. Хотод энэ гавьяатай хүний нэртэй гудамж бий. Манайд дэлхийн хамгийн хойд хэсгийн дуулан орны намаг маш их байдаг. Энэ намгийн шумуул хумхаа өвчний эх уурхай байсан юм. Намгийг булсан ч, байгаалиаас байсан тул бүрмөсөн булж болохгүй байв. Нефть асгаад, дараа нь хамгийн аюулгүй арга болох  эвклипт мод суулгахад хөрсийг хөөрөг адил хатаажээ. Хотод эвклипт мод их ургасан ч, 1950-иад оны хүйтэн өвөл бүгд үхсэн байна. Эцэст нь хойд Америкаас авчирсан гамбузи загас шумуулын авгайлдайг хайр найргүй иджээ. Ургамал, амьтны тусламжтайгаар хумхаа өвчнийг аажмаар 1956 онд бүрмөсөн дарсан байна. Сочи-Мацестай дүүрэг хөгжиж байна. Хувьсгалаас өмнө хоногийн дараа тэнд очдог байсан бол одоо хагас цар хэрээтэй болно. "Галтай ус" хэмээн орчуулах Мацеста нь рашаан сувилалын зүрх юм. Хүхэр ус төрөгчийн эмчилгээний эх ундарагатай Мацеста голд "галтай ус" байдаг. Үүний дэргэд хаант засгийн үед эхлээд мод, хожим чулуун угаалгын газар барьж байжээ. Эхлээд бүх хүнд энэ угаалгад орохыг зөвлөж байсан ч, эмгэнэлтэй тохиолдол гарч байв. Энэ усны чанарыг бүр 20-р зууны эхнээс судалсан Виктор Подгурский учрыг учрыг олсон байна. Ус үнэхээр олон өвчнийг анагаах шидтэй ч, зүрх, хавдрын өвчинд сөрөг нөлөөтэй болохыг тэрээр тогтоожээ. Мацеста дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд гитлерийн фашистуудын эсрэг тулаанд шархадсан дайчдыг эмчлэх төвийн хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сочи тэр аяараа эмнэлгийн бааз болжээ. Кавказын нурууны давааг хамгаалж байсан уулын буудлагын 20-р дивиз гитлерчүүдийг хотод нэвтрүүлээгүй байна. Ширүүн тулаан үргэлжилж, Красная Поляна орчимд дөхжээ. Өдгөө тэр тулааны бэхлэлт тэр хавьд үлджээ. Эм бэлдмэл хүрэлцэхгүй байсан тул шархатнуудыг Сочи хотод байгалийн ер бусын эмээр анагааж байсан юм. Нар, тэнгис, шавар, ус... Хөвөнгийн оронд хөвд, идээт шархыг эдгээх халдварын эсрэг эмийн оронд сумны бортгонд халаасан шилмүүс ашиглаж байв. "111 эмнэлэгт 300 мянга гаруй шархатан эмчлүүлсэн" гэж Елена Галищева ярилаа. 1982 онд Сочи хотод энэ үйлсийн төлөө нэгдүгээр зэргийн Эх орны дайны одон олгосон юм. Энд гарамгай эмч нар ажиллаж байв. Николай Агапов дэлхийн анхны сэлбэх мэс заслын эмч нарын нэг юм. Тэрээр тоймгүй олон мэс засал хийсэн гавьяатан. Дайчны үзэмжгүй болсон царайг эдгээхийн тул тэрээр жижигхэн гэрэл зурагнаас шөнө хэв гаргаж, өдөртөө мэс засал хийж байлаа. Иван Чебриков мөн л амь хайргүй зүтгэж байв. Тэрээр өдөрт маш хүнд 20 мэс засал хийж байжээ. Мэс засал дууссаны дараа тэрээр хэсэг зуур сандал дээр сууж, амсхийдэг байсан аж... Мэс засалч Иван Агеенко. Тэрээр цээжиндээ дэлбэрээгүй минатай цэрэгт мэс засал хийж байжээ. Ямар аюултай мэс засал байсныг төсөөлөх аргагүй. Мэс засал амжилттай болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш нэг жилийн дараа 1946 онд эмнэлэг эргээд сувилал, зочид буудлийн хувиар ажиллах болжээ. Сочи хотыг шинэчлэн засч байлаа. Төмөр зам, тэнгисийн вокзал, шинэ сувилал, орон сууцны хороолол барьж байв. Фидель Кастро зэрэг социалист орнуудын удирдагчид, гадаадын төлөөлөгчид энд амрах болжээ. ЗХУ задарсны дараа амралт-сувилалын хот хэсэг хугацаанд унтарсан. Одоо 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулахаар бэлтгэж байгаа Сочи хот шинэ зууны дэлхийн жинхэнэ амралт-сувилалын газар болохоор чармайж байна.