Орос улсын 28 бүс нутаг, мөн Белорус, Казахстан, Азербайжаны бараг 1500 оюутан Сочи хотын олимпийн барилгын үндсэн объектыг барьж байгуулах ажилд оролцож байгаа тухай Засгийн газрын дэд сайд Дмитрий Козак сэтгүүлчдэд мэдэгдэв. Оюутнууд Адлер, Красная Полянад төмөр зам тавих, Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд мөсөн хот байгуулахад оролцож байн. Засгийн газар оюутнуудын отрядыг сэргээхэд дэмжлэг үзүүлж, тэдэнд хөдөлмөр эрхэлэх давуу тал бүрдүүлсэн гэж Козак ярилаа.