Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "Алс Дорнодод" хийж байгаа их айчлалын хүрээнд өнөөдөр Амур мужийн нийслэл Благовещенскт хүрэлцэн ирлээ. Манай тусгай сурвалжлагч Андрей Грибанов дэлгэрэнгүйг хүргэнэ. Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжил,  инновацийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай сэдвийг Орос улсын ерөнхийлөгчийн тус бүс нутагт хийж байгаа айлчлалын хоёр дахь өдөр үргэлжлүүлэн хэлэлцэв. Д.Медведев Благовещенскт ирсэн эхний өдрөө "Петропавловск" компанийн хүдэр олборлож, баяжуулах туршилт-үйлдвэрт очжээ. Тэнд төрийн тэргүүн бүрэн шалгасан уламжлалт арга, инновацийн технологитай танилцав. Хямарлыг үл харгалзан компани эрчимтэй хөгжиж байна. Компанийн үйлдвэрлэлийн үндсэн хүч төвлөрдөг Амур мужийг хөгжүүлэх асуудлыг хөндөхөд "Петропавловск" компанийн удирдлага ерөнхийлөгчид  ирээдүйн хөтөлбөрөө танилцуулав. Хабаровск хотод болсон зөвлөлгөөний үеэр Д.Медведевийн санал болгосон Алс Дорнодын хөгжлийн үзэл баримтлалтай тэдний хөтөлбөр бүрэн давхцаж байв. Нэгдүгээрт хазгаарыг хөгжүүлэх тухай байна. "Петропавловск" компани ажлын шинэ байр бий болгоод зогсохгүй тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож байна. Хоёрдугаарт компани Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хэрэглэгчидтэй идэвхтэй хамтран ажиллаж байна. Алс Дорнодын хөрш орнууд, тэдэнтэй эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажилласнаар одоохондоо татаасаар төсвөө бүрдүүлж байгаа Оросын Алс Дорнод олон талаар тустай гэж Д.Медведев урьд ярьж байсан юм. Благовещенскт хийсэн айлчлалын хоёр дахь хэсэг эхний өдрийн сэдэвтэй шууд холбоотой байлаа. Ерөнхийлөгч ер бусын, мөн ажил хэргийн орчинд хил орчмын нутгуудын цагаачлал, гаалийн асуудлаарх зөвлөлгөөн хийв. Амар мөрнөөр хөвж явсан усан онгоцон дээр зөвлөлгөөн боллоо. Благовещенск Орос, Хятадын усан хилийн зарим хэсэг өнгөрдөг хил орчмын хот юм. Ерөнхийлөгч Д.Медведев Казахстан, Белорус гишүүн нь Гаалийн холбоонд засгийн газрын анхаарлыг хандуулав. Үүнээс гадна тэрээр цагаачдад ойлгомжтой энгийн зөрчөөд ямар ч ашиггүй байх дүрэм боловсруулахыг шаардлаа. Үдээс хойш Д.Медведев "Дорно-2010"энэ оны цэргийн томоохон сургуулилт болж байгаа Владивосток хотод нислээ.