0 "Прогресс" сансрын хөлгийг олон улсын сансрын станцтай залгах төлөвлөгөөг ням гариг хүртэл хойшлуулсан гэж Роскосмос уламжлав. "Прогресс" хөлөг баасан гаригт олон улсын сансрын станцтай эхний оролдлогоор залгагдаж чадалгүй хажуугаар өнгөрчээ. Автоматаар ойртох систем ажиллаагүй гэх нэг хувилбар байна. Одоо хөлөг зайн цэнэгийг хадгалахын тулд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх горимд шилжжээ. "Прогресс" хөлгийн нислэгийн тойрог зам одоо оросын газрын ажиглах хэрэгслийн радиод харгдах бүсээс гадна өнгөрч байгаа болохоор байдал төвөгтэй байна.