0Баасан гаригт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шувтаргын хоёр баг тодорлоо. Голландын шигшээ баг бразильчүүдийг 2:1 оноогоор хожиж, шувтаргын дөрөвний нэгт шалгарчээ. Хожим Уругвайн баг тоглолтын дараах торгуулын цуврал цохилторор Ганын шигшээ багийг 4:2 оноогоор хожсон байна. Тэгэхлээр голланд, уругвайн баг шувтаргад шалгарах эрхийн төлөө тоглоно. Өнөөдөр шувтаргын дөрөвний нэгийн хоёр тоглолт тухайлбал Аргентин-Герман, Парагвай-Испанийн багийн хооронд болно.