Роза Отунбаева Киргизийн ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор томилогдлоо. Бишкект өнөөдөр болсон тангараг өргөх ёслолд тус улсын дээд удирдлага, соёл, улс төрийн зүтгэлтнүүд оролцжээ. Роза Отунбаева ТУХН-ийн орнууд, мөн Төв Азийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо. Киргизд өнгөрсөн ням гаригт болсон бүх ард түмний санал хураалтад иргэдийн 90 гаруй хувь нь улс орныг парламентын засаглалтай болгох, Роза Отунбаевад ирэх оны эцэс хүртэл ерөнхийлөгчийн бүрэн эрх олгохын төлөө санал өгчээ.