ОХУ, Монгол улс тэнцүү хувь эзэмшдэг Улаанбаатар төмөр зам компанийн үндсэн капиталд Орос улс 250 сая доллар оруулж магадгүй байна. ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин бямба гаригт Владивосток хотод болсон Номхон далайн эдийн засгийн 4 дэх чуулганы үеэр энэ тухай уламжлав. Тээврийн энэ хонгилоор Оросоос Хятадад, мөн эсрэг чиглэлд ачаа тээвэрлэнэ гэж Орос улс үзэж байгааг сайд тэмдэглэв. Алс Дорнодод Приморийн хязгаарын Хасанаас БНАСАУ-ын Ражин хот хүртэл тээврийн хонгил байгуулах олон улсын өөр төсөл хэрэгжүүлнэ гэж  И.Левитин хэллээ. "Өнөөгийн байдлаар хоногт 15 хос галт тэрэг нэвтрүүлэх чадалтай төмөр замын шугам барих ажил өрнөж байна".