Гаалийн холбоо Орос улсад "хамгийн чухал тэргүүн зэргийн зорилт", засгийн газар үүнд тэргүүн зэргийн анхаарал хандуулах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Алс Дорнодын Благовещенск хотод болсон зөвлөлгөөний үеэр Гаалийн Холбоо шинэ бүтэц болохыг тэрээр тодрууллаа. Энэ шинэ бүтэц илүү бэрхшээлтэй асуудал үл үүсгэж, оросын бизнесийн хүрээнийхэн энэ хэвийн нөхцөлд ажиллах ёстой гэж Д.Медведев хэллээ. Тэрээр Алс Дорнодод очсоны дараа энэ асуудлаарх арга хэмжээ болох Астана хотыг зорино. Орос, Белорус, Казахстаны улс гишүүн нь Гаалийн Холбоог 2007 оны 10-р сард байгуулсан юм. Гаалийн хууль гурван оронд хүчин төгөлдөр болсны дараа бүрэн үйлчлэх ёстой. Энэ хууль 7-р сарын 1-ээс зөвхөн  Орос, Казахстаны хооронд үйлчилж байгаа юм. Хэтдээ Гаалийн холбоонд Киргиз, Тажикистан улс нэгдэнэ.