Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  шувтаргын ¼ эхний тоглолт өнөөдөр болно. Өнөөдөр Голланд-Бразиль, Уругвай-Ганын тоглолт болно. Голландчууд бус Барзиль, Аргентин, Испанийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай гэж үзэж байна. Бразилийн шигшээ баг ер бусын хэлбэрээр тоглож байна гэж олон хүн шүүмжилж байгаа ч, тус баг ялсаар байна. Ганын шигшээ баг дөрөвний нэг шувтаргад багтсан нь тус улсын түүхэнд нь хамгийн том амжилт юм. Уругвай хамгийн сүүлд 1970 онд шувтаргын дөрөвний нэгт шалгарч байжээ.