Оросын тамирчид Болгарын Самоковт болж байгаа эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн залуучуудын европын аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртжээ. Надежда Федорова 44 кг хүртлэх жиннд түрүүлсэн бол Инна Тражукова 67 кг жинд хүрэл медаль хүртсэн байна. Оросын чөлөөт бөхийн шигшээ баг тивийн тэмцээний эхний хоёр өдөр нийт багийн дүнгээр эхний байр эзэлжээ. Оросын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн 7-р сарын 4-нд өндөрлөнө.