Улаан-Үд хотод "Дэлхийн монголчуудын чуулганы" дөрөв дэх ерөнхий хурал  7-р сарын 14-18-нд "Орос улс дэлхийн монголчуудад мэндчилж байна" урианд болно. Дэлхийн монголчуудын чуулган нь 2006 онд Улаанбаатар хотод байгуулсан олон улсын төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа монголын түүх, соёл, хэлийг хадгалж, судлан, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Энэ дэлхийн монгол хэлтэй ард түмний ер бусын форум юм. Чуулганы хүндэт зочин Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаан-Үд хотод болох форумын ажилд өөрийн биеээр оролцоно. Саяхан буриадын нийслэлд форумын зохион байгуулах хорооны төгсгөлийн хурал боллоо. Хуралдааны үеэр чуулганы дөрөв дэх ерөнхий хурлын хөтөлбөрийг баталсан гэж форумыг зохион явуулах ажлын хэсгийн дарга, Бүгд найрамдах Буриад улсын засгийн газрын тэргүүн Баир Балжиров ярьж байна. "Глобалчлал болон монголын ертөнц" чуулганы гол сэдвийг бүгд хурал болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэнэ. Чуулганы хүрээнд Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн тойргийн тэргүүлэгчдийн нүүдлийн хамтарсан хуралдаан, ОХУ-ын улсын хилийн холбооны агентлагийн удирдлага болон монголын ажил нэгт нөхдийн хооронд сэдэвчилсэн зөвлөлгөөн болно. Улаан-Үд хотод ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэрэг чуулганы дөрөв дэх ерөнхий хуралд оролцох өндөр дээд зочдыг хүлээн авч, форумыг зохион явуулахад бүгд бэлэн болжээ. Оросын бүс нутаг, янз бүрийн орны 300 гаруй зочныг форумд албан ёсоор урьжээ. Тэд хэд хоногийн дараа Улаан-Үд хотод хүрэлцэн ирнэ. Санаачилгаараа буриадын нийслэлд олон зочин ирж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австри, Унгар зэрэг улсад суугаа монгол үндэстний төлөөлөгчид Буриадад ирнэ. Мэдээж хэрэг монголчууд энд ирнэ. Мөн Санкт-Петербург, Москва хотын оросын буриад, халимаг үндэстнүүд Улаан-Үд хотод мөн ирэх юм. Чуулганы хурлын үеэр нутаг нэгтнүүдтэйгээ эх хэлээрээ ярихаас гадна, энэ нь монгол хэлтэй ард түмний соёлын баяр юм. Буриадад форумыг зохион байгуулагчид урьд байгаагүй өргөн хүрээтэй соёл, спортын хөтөлбөр бэлтгэсэн бүх нууцыг хараахан задлаагүй байна. Гэхдээ бид замрим нэг зүйлийг тодруулсан. Тухайлбал буриад үндэстний Сур харваан наадам болно гэж Баир Балжиров ярьж байна. Энэ наадмыг тус бүгд найрамдах улсад жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Чуулганы хуралд зориулан зохион байгуулна. Сур харваан агуулгаараа бөх, нум сум харвах, морь уралдуулах зэрэг монголын  эрийн гурван наадамтай ижилхэн юм. Энэ хөгжилтэй, сайхан баяр. Үүний хүрээнд монгол бөхийн барилдаан болно. Монгол, Хятад, мөн Халимаг, Тува, Өвөрбайгалийн хязгаар, Эрхүү муж, мэдээж хэрэг Буриад зэрэг оросын бүс нутгийн хүчтэй бөхчүүд хүч самбаагаа сорино. Үндэсний сур харваан хүндэт зочид цэц мэргэнээ сорино. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж муугүй харвадаг юм. Форумын соёлын хөтөлбөрийн онцлог нь "Ёхорын шөнө" хөгжмийн наадам байна. Зочид энэ наадамд оролцоно. Тухайлбал халимагийн "Зул цэцэг" дуу, бүжгийн улсын хамтлаг оролцоно. Улаан-Үдийн музейд буддын шашны талаарх үзэсгэлэн нээгдэнэ. Буриадын уран гартнуудын "Мөнгөн тэнгэр" үнэт эдлэлийн хамгийн том үзэсгэлэн, мөн "Үлэг гүрвэлийн эрин. Говь нутгийн олдвор" үзэсгэлэн зочдод үүдээ нээжээ. Сүүлд дурдсан үзэсгэлэнг Монголын Шинжлэх ухаан академийн палентологийн төвтэй хамтран зохион байгуулж байна. "Дэлхийн монгол туургатны чуулганы" дөрөв дэх ерөнхий хурлын үеэр болох бүх арга хэмжээний талаар өгүүлэх боломжгүй. Маш олон арга хэмжээ зохион байгуулна. Зохион байгуулах хорооны төгсгөлийн хуралдааны үеэр Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын бүх арга хэмжээнд оролцож барахгүй хэмээн хэлсэн юм. Монгол улс, ОХУ-ын хилээр морин яалал хийхэд ихээхэн анхаарал хандуулсан гэж Баир Балжиров ярилаа. Хяхт хотод 7-р сарын 11-нд монголын 3 морьтон ирнэ. Тэд чуулганы тугийг авчирч, буриад, орос, казак үндэстний хувцастай морин аялалын оросын оролцогчдод тугийг ёслол төгөлдөр гардуулна. Морьтнууд цааш Буриад, Хяхт, Сэлэнгэ, Иволгийн гурван нутгаар аялна. Тэд 7-р сарын 14-нд тугийг Улаан-Үдийн төвд авчирах юм. Энэ аялалаар морин аялалын замын дагуух түүх-соёл, байгалийн түүхэн дурсгалыг алдаршуулах, морин аялалыг хөгжүүлэх, Бүгд найрамдах буриад улсын морин спорт, адууны аж ахуйг хөгжүүлэх зорилготой юм. Чуулганыг амжилттай зохион байгуулснаар олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, Буриадын нэр хүндийг өргөнө. Тус бүгд найрамдах улс эдийн засаг, соёлын салбар дахь ололт амжилт, байгаль орчмын хязгаарын үзэсгэлэнт байгаль, тэнд эв нэгдэлтэй оршин суугаа ард түмний уламжлал соёлыг танилцуулна.