Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеваг шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалд 2011 оны эцэс хүртэл албан ёсоор баталж, тус бүгд найрамдах улс шинэ үндсэн хуулийг баталлаа. Сонгуулийн төв комиссийн дарга Акылбек Сариев үндсэн хуулийн төслийг батлах бүх нийтийн санал хураалтын дүнг өнөөдөр албан ёсоор Бишкект танилцуулахдаа энэ тухай мэдэгдэв. Зургаадугаар сарын 27-нд болсон санал хураалтад үндсэн хуулийн төслийг иргэдийн 90 гаруй хувь нь дэмжжээ. Шинэ үндсэн хуулиар тус бүгд найрамдах улс парламентын засаглалтай болох юм. Парламентын сонгууль 10-р сарын 10-нд болно.