Хууль сахиулах байгууллагын ажил, оросын иргэдийн энэ талаарх байр суурийг өөрчилснөөр авилга, сүүдрийн бизнесээс ангижирах боломжтой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын Алс Дорнодын Еврейн автономит мужийн нийслэл Биробижанд жижиг болон дунд бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү хэллээ. Гадаадад цагдаагийн систем зөв хэлбэрээр ажиллаж, бизнес эрхэлгчид ажлаа шударгаар явуулдаг  тул  сүүдрийн бизнесийн схемийг төдий л ашигладаггүй хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв.