"Газпром" болон "Белтранс" компани оросын нефтийг Белорусын нутгаар дамжуулан тээвэрлэх гэрээний нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Талууд 100 км-т 1000 шоо метр хийг 1,88 доллароор нийлүүлэхээр тохиролцсон байна. Хэлэлцээр оны эцэс хүртэл үргэлжилнэ. "Газпром" компани урьд Белоруст 1,45 доллар төлж байсан юм. Оросын тал пүрэв гаригт "Белтрансгаз" компани 32 сая долларын хэмжээтэй өртэй болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Орос, Белорусын хооронд 6-р сард хийн хямарал дэгджээ. Минск түлшний үнийг дур мэдэн багасгаж,  оросоос авсан хийн өр 190 сая гаруй доллар болсон юм. Одоо талуудын хооронд  өрийн маргаан арилжээ.