Орос улс АСЕАН-ны орнуудтай түншийн харилцаагаа хөгжүүлэхийг сонирхож байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хабаровскт ерөнхийлөгч Д.Медведевийн зохион явуулж байгаа зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. "Бүс нутгийн бүтцийг цогцлуулахад АСЕАН систем бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан бид Орос-АСЕАН-ын түншлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийг сонирхож байна" гэж сайд тэмдэглэв. "Ханой хотод энэ оны 10-р сард болох Орос-АСЕАН-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх нь одоо тэргүүн зэргийн зорилт байна" гэж тэрээр хэллээ. "Бид дээд хэмжээний уулзалтад хууль эрх зүйн баазыг гүйцээх баримт бичгийг бэлтгэж байна. Эрчим хүч болон онц байдалд хариу арга хэмжээ авах ажлын хамтарсан төлөвлөгөө, соёлын салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг удирдагчдын улс төрийн хамтарсан мэдэгдлийг бэлтгэж байна" гэж Сергей Лавров тодрууллаа.