Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ази Номхон далайн бүс нутагт Орос улсын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тус бүс нутгийн олон улсын нэгдэл Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ, АСЕАН, БРИК зэрэг юм. Орос улс хангалттай баттай байр суурьтай ч, биднийг илүү идэвхтэй ажиллахыг хүлээж байна гэж ерөнхийлөгч Хабаровскт болсон  Алс Дорнодыг хөгжүүлэх асуудлаарх зөвлөлгөөний үеэр тэмдэглэллээ. Бүс нутагт эвслийн бус олон төвтэй аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүтэц цогцлуулахыг бид санал болгож байна гэж Д.Медведев хэллээ. Эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой гэж тэрээр мөн тэмдэглэв. Ази Номхон далайн бүс нутгийн интеграцчлалын үйл явц, Оросын зүүн нутгийн боломжийг харгалзан Алс Дорнодыг урт хугацаанд хөгжүүлэх таамаг агуулах учиртай үйл ажиллагааны хөтөлбөрийг оны эцэст бэлтгэхийг засгийн газарт үүрэг болгожээ.