Владивостокт 7-р сарын 2-3-нд болох эдийн засгийн конгрессын гол сэдэв Орос улсын хөгжлийн Номхон далайн чиглэлийн тухай байна. Үүгээр багагүй асуудал хэлэлцэнэ. Хямарлын дараах хөгжлийн хувилбарууд, Орос улс азийн зах зээлд гарах стратеги, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах зэрэг байна гэж Хүн ам зүй, цагаачлал, бүс нутгийн хөгжлийн Хүрээлэнгийн ажиглагчийн зөвлөлийн дарга Юрий Крупнов хэллээ. Бүс нутгийг дэлхийн хөгжлийн гол төвүүдийн нэг болгон хувиргах сайхан ирээдүйг автоматаар аяндаа хэрэгжихгүй. Үүний тулд манай Алс Дорнодын талаарх бүх бодлогыг орвонгоор нь өөрчлөх шаардлагатай. Алс Дорнод тэргүүн зэргийн ач холбогдолтой бүс нутаг, дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа том бүс нутагт Оросын манлай бэхлэлт болохыг ойлгох хэрэгтэй.Байгал нуураас Номхон далай хүртэл асар уудам нутаг дэвсгэрийг 2025 он хүртэл хөгжүүлэх улсын шинэ стратегийг хэдэн сарын өмнө баталсан юм. Бүс нутгийн хүн ам зүй гол асуудлын нэг билээ. Хүн амын тоог хадгалаад зогсохгүй тэнд ирэх урсгал бүрдүүлэх хэрэгтэй гэж Улсын Думын Хойд болон Алс Дорнодын асуудал хариуцсан хорооны орлогч дарга Василий Усольцев ярьж байна.  Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэвийн сайн сайхан амьдрал бүрдүүлэх нь чухал. Автомшины зам, төмөр зам, нийгэм болон соёлын объект, нисэх буудал зэрэг дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө зарцуулна. Улсын нэгдсэн сүлжээнд холбох эрчим хүчний хүчтэй систем байгуулна. Бүс нутаг өөрөө өөрийгөө хангах чадалтай байх ёстой. Алс Дорнодод инновацийн бүтээлийг бид тусад нь үзэнэ. Нийт оросын тогтсон зарчмаар, мөн инновацийн бүтээлийн эдийн засгийн хөгжлийн онцгой бүсийг ашиглана. Оросын нефтийн томоохон компаниуд өнгөрсөн жил "Дорно Сибирь-Номхон далай" дэлхийн хамгийн урт нефть хоолойгоор Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад нефть нийлүүлж эхэлсэн юм. Энэ хоолой Атлант нэвтэлсэн гол шугамаас гурав дахин урт аж. Сибирийн одоогийн болон ирээдүйн орд газраас олборлосон нефтийг "Дорно Сибирь-Номхон далай" хоолойгоор нийлүүлж байна. Энэ томоохон төслүүдийн нэг юм. Алс Дорнодынхон бүс нутгийн эрчим хүчний объектыг экологийн цэвэр түлшээр хангах дээрхээс дутахгүй том хийн шинэ хоолой ашиглалтад орохыг хүлээж байна. Байгал-Амурын төмөр замын гол шугам хоёр дахь удаа амьсгаа авна. Берингийн хоолойгоор Америк хүртэл тив нэвтэлсэн төмөр зам үүний үргэлжлэл байна. Сахалиныг эх газартай холбох өөр нэг төсөл байна. Энэ тохиолдолд Байгал-Амурын гол шугам Японоос Европт ачаа хүргэх хамгийн дөт зам болно. Приамур дахь "Восточный" Оросын сансрын шинэ буудлын баазад машин болон Алс Дорнодын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийг нэгтгэдэг сансрын цогцолбор байгуулна. Приморьт л гэхэд өнөө үед улсын, хувийн хөрөнгө оруулагч тэр дундаа гадаадын компани оролцсон хөрөнгө оруулалтын 69 том төсөл хэрэгжиж байна. Приморийн хязгаарын нийслэл Владивосток. Энд 2012 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын форум болно. Энэ жил Японд, ирэх жил АНУ-д зохион байгуулахаар төлөвлөжээ. Мэргэжилтнүүд Ази Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа энэ гурвалжин орнуудын бэлэгдлийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.