Оросын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд олон жуулчин, хөгжөөн дэмжигчид очих бодолтой байгаа байх. Дулаан оронд өвлийн олимпийн наадам зохионо гэдэг сонирхолтой. Хар далайн Кавказын эргийн дагуу 145 км сунан орших Сочи хот дулаан орны баян бүрд төдийгүй амралт сувилалын газар, дархан цаазат хязгаар нутаг юм. Энэ баялаг түүхтэй хязгаар нутаг билээ.  "Амралт сувилалын Сочи хотыг 100 орчим жилийн өмнө байгуулсан. Харин энэ бүс нутагт хүмүүс 100 мянга гаруй жилийн тэртээ суурьшсан" гэж амралт сувилалын Сочи хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Елена Галищева "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа ярив. Агуйд суудаг балар эртний энэ хүмүүс олон тооны ул мөр үлдээсэн байдаг. Ахштырийн агуу хамгийн гайхалтай нь юм. Хамгийн эрт эдүгээгийн эринээс чулуун зэвсэг  хүртлэх түүхэн бүх давхаргыг тэндээс илрүүлсэн. ЮНЕСКО хамгаалдаг энэ ер бусын агуйд харин жуулчид очих боломжтой. Нэрд гарсан Одиссей Колхидад очихдоо Сочигийн нутагт хар шуурганд өртсөн байна. Ахштырийн агуйд үйл явдал болсныг тэнгист ойр дөт байдал, нутгийн ургамал, гадаргуу зэрэг илтгэж байна. "Ирээдүйн Сочи хотын нутаг дэвсгэрт эрт дээр үеэс чулуун асар том байгууламж зэрэг хүний үйл ажиллагааны ул мөр үлдсэн байдаг" гэж Елена Галищева үргэлжлүүлэн ярив. Тэд ямар хүмүүс байсан /археологичид тэднийг дольменийн соёлын аймгийнхан гэж нэрлэдэг/ бичиг үсгийг нь ч бид мэдэхгүй, магадгүй бичиг үсэггүй байсан бололтой. Сочи хотын нутаг дэвсгэрт 200 орчим ийм байгууламж хадгалагджээ. Голдуу отгийнхны булшны байгууламж байдаг. Манай эрин хүртлэх 3-аас 2 дахь мянганы дунд үе хүртэл энэ соёл байсан. Бичгийн баримт бүр хожуу үед хамаарна. Манай эрин хүртлэх 5-6 зуунд энд грекчүүд ирсэн гэж Елена Галищева ярьж байна. Энд ахеи, здихи, геноихи зэрэг омгийнхон оршин суудаг талаар тэд анх удаа ярьсан юм. Дайсагнагч омгийнхон грекчүүдийн авчирсан гоёмсог эд зүйл их дуртай байсан бөгөөд оронд нь боол худалддаг байв. Тухайн үед Сочи боолын худалдааны төв байлаа. Тухайн үед дэлхийн түүхэнд боолыг хамгийн үнэ цэнэтэй бараа гэж үзэж байсан юм. Боолын худалдаа Хар далайн Кавказын эргийн Грек, Ромын үеийг тусгасан байдаг. Харин Дундад зууны үед энд Византи нэвтэрсэн. Өдгөөгийн Турк улсын нутаг дэвсгэрт хөрш зэргэлдээ орших Византи энд нөлөөгөө тогтоож байв. Эрэг дээр христосын шашин ийнхүү дэлгэрсэн юм. Тэр үеийн 9 сүм, 18 цайзыг византийн загвараар барьж босгосон. Сочи хотын нутаг дэвсгэрт Орос улсад бүрэн бүтэн үлдсэн византийн цорын ганц сүм байдаг. Өөр цаг хугацаанд аялацагаая. 14-17-р зууны үеийн эргийн угсаатны дүр зураг байна. Эртний аймгийнхны залгамжлагчид хэн бэ?  Тэр үед абхаз-адыгейтэй төстэй соёлтой аймаг аж төрж байсан гэж Елена Галищева ярилаа. Олон аймаг байсан. Тухайлбал өнөөгийн Сочи хотын төв хэсэгт убыхи, Адлер болон Красная Полянад сазы, жагет, Лазаревскт шапсуги аймгийнхан сууж байлаа. Тэд уулархаг нутагт бяцхан чулуун байшинд суудаг байсан ч, хэл яриа нь ондоо байв. Эрэгтэй хүүхдийг нэг тосгоноос нөгөөд хүмүүжүүлэхээр өгдөг хөвгүүдээ солилцох уламжлал түгсэн байв. Энэ нь хөршийн халдлагаас сэргийлдэг байв. Тэд сайн анчин, малчин байжээ. Тэд мал маллаж, мориор наадах дуртай ард түмэн байлаа. Шашны тухайд энэ аймгууд байгалийн онгон, гол усаа шүттдэг байв. Тэд царс мод зэрэг ариун төгөл тарьж байжээ. Бүр 20-р зууны дунд үед тэр үеийг санагдуулах асар том царс мод байсан. Харин эдгээр ард түмэнд христос шашны ул мөр царс модонд зүүсэн загалмайд мэхийх байдлаар үлджээ. Гадаад нөлөөг үл харгалзан нутгийн оршин суугчид өөрсдийгөө ямагт хараат бус хэмээн үзэж байлаа. Туркийн эзэнт гүрэн олон жил энэ нутаг дэвсгэрийг сонирхож байсан хэмээн Елена Галищева дурсан санаж байна. Харин 1828-1829 оны Орос-туркийн дайны дараа Адрианополвийн энхийн хэлэлцээрийн дүнд Хар далайн эргийн Кавказ Орос улсад нэгдсэн юм. Мэдээж хэрэг хүн ам эсэргүүцэж, Орос улсын түүхэнд Кавказын дайн /1829-1864/ хамгийн удаан үргэлжилсэн билээ. 1864 онд дайн дуусч, хаант засаг нутгийн оршин суугчдыг өөр газар суурьшихыг шахаж байв. Нутгийн ард түмэнд энэ эмгэнэл байсан юм. Туркийн элч нарын нөлөө, ятгалагад автсан хүмүүс Туркт шилжин ирээд, суухад амаргүй байлаа. Олон хүн үрэгдэж, эндхийн газар нутаг эзгүйрсэн юм. Хаант засаг алдаагаа ухамсарлаж, хүссэн хүмүүсийг нутагтаа буцахыг зөвшөөрчээ. Тухайлбал шапсуги аймгийнхан буцаж ирсэн юм. Тэдний үр сад одоо Сочигийн Лазаревын дүүрэгт аж төрж байна. Нүүдэллэн шилжих үеэр харамсалтай нь убых, саза гэх мэт угсаатнууд туркийн хүн амд уусч, алга болжээ. Тэдэнд бичиг үсэг гэж байгаагүй. Энд үлдсэн эсвэл 1920-иод онд буцаж ирсэн адыгчүүдийн хэлийг кирилл үсгэнд түшиглэн бичгээр буулгажээ. Одоо бид адыгейн хэл, адыгейн баялаг соёлтой байна.  Хар далайн Кавказын эргийг Орос улсад нэгтгэх эрин ирээдүйн Сочи хотын нутаг дэвсгэрт асар их өөрчлөлт гарсан үе юм. Аялал жуулчлалын хот болоход зайтай байв.