0Владивосток хот байгуулагдсаны 150 жилийн ойн арга хэмжээ эхэлж байна. Зочид, оршин суугчид концерт, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн үзэж сонирхоно. Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, БНАСАУ, Эквадор, Малайз зэрэг орны ах дүүгийн харилцаатай хотын төлөөлөгчид хотын ойг тохиолдуулан Владивостокт иржээ. Баярын үндсэн арга хэмжээ 7-р сарын 2-4-нд болно. Ахмад дэслэгч Алексей Шефнерийн командалсан "Манжур" цэргийнхэн энэ газар манаа гаргах үед 1860 оны 7-р сарын 2-нд Владивосток хотыг байгуулсан гэж үздэг.