0 Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Киргизд цэргээ оруулахгүй. Гэхдээ тус бүгд найрамдах улсад Ош хотын үйл явдлыг мөрдөн шалгах зэрэг боломжтой бүх тусламж үзүүлнэ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Риа Новости агентлагт энэ тухай мэдэгдэв. Тус бүгд найрамдах улсын хууль сахиулах байгууллагууд тулгарсан зорилтыг шийдэж чадна гэж тэрээр тайлбарлав. Өнгөрсөн зургаадугаар сард эмх замбараагүй байдал дэгдэж, хэдэн зуун хүн үрэгдсэн Киргизийн өмнөд хэсгийн Ош хотод болсон үйл явдлын тухайд Бордюжа үүний ард олон улсын хэт даврах байгууллага байна гэж  үзэж байна. Эдгээр байгууллагын гишүүд эмх замбараагүй байдалд оролцож, узбек үндэстэн, Ош хотын киргиз оршин суугчдыг буудан хороосон тухай мэдээ байна гэж Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга уламжлав.