АНУ-д удахгүй нисдэг автомашин борлуулна. 200 мянга орчим долларын өртөгтэй машиныг 2011 оноос бөөнөөр үйлдвэрлэнэ. Спортын хөнгөн нисэх онгоц жолоодох эрхтэй хүн машиныг жолоодоно. Нисдэг машин хотын хөдөлгөөнд орохдоо хоёр метр далавчаа хумидаг байна. Нисдэг машин зам дээр нисч, буух аргагүй. Тиймээс АНУ-ын нийт нутаг дэвсгэрт орших жижиг нисэх буудлуудад нисч, бууна.