0Өнөөдөр Орос, Казахстаны нутаг дэвсгэрт Гаалийн холбооны Гаалийн хууль үйлчилж эхэллээ. Гурав дахь түнш Белорус улс 6-р сарын 8-нд хуулийн төслийг батлуулахаар парламентад өргөн барьжээ. Белорусын депутатууд хэлэлцээрийг өчигдөр баталсан гэх мэдээ байгаа ч, үүнийг хараахан албан ёсоор батлаагүй байна. Белорус 7-р сарын 5-нд Астанад болох Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтаар энэ тухай зарлаж магадгүй байна. Гаалийн холбоонд бүрмөсөн нэгдэхийн тулд Минск нефть бүтээгдэхүүний экспортын татварыг өөрчлөхийг Москвагаас шаардаж байна. Белорусын дотоод хэрэгцээнд шаардлагатай хэмжээнд Орос улс хөнгөлөлт үзүүлэхэд бэлэн байна.