Байгал нуурт оросын "Мир-1" болон "Мир-2" аппаратын оролцоотой гүнийн усны судалгааг пүрэв гаригт эхэллээ. Эрдэмтэд нуурын амьтан, эргийн шугамын хөдөлгөөн, гүнийн шаврын галт уул, нуурын ёроолын газар хөдлөлтийн идэвхжилтийг судалж, археологийн эд зүйлийг үргэлжлүүлэн хайж байна. Энэ удаа аппаратыг усны гүнд 60 орчим удаа буулгана. Экспидицид оролцохыг хүссэн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, америкийн найруулагч Жеймс Кэмерон, нэрд гарсын судлаач-шумбагч Дон Уолш, Сильвия Эрл нар 7-р сарын эцэст Байгал нуурт ирнэ. "Мир" аппаратыг 2008 оноос хойш Байгал нуурт 120 гаруй удаа буулгажээ. Судалгааны дүнд "ирээдүйн түлш" хийн гидратын газрыг нээсэн юм. Судлаачид нуурын гүнд нефть судалж, Байгал нуурын насыг нарийн тодорхойлох эртний зам, тэр хавьд үл мэдэгдэх ургамал илрүүлжээ.