Орос улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн саатуулсан хүмүүсийн хэргийг пүрэв гаригт Нью-Йоркийн тойргийн шүүхээр хэлэлцэнэ. Нью-Жерси муж улсад оршин суудаг  хоёр гэр бүлийн хос, Нью-Йорк муж улсад өөр 2 хүнийг баривчилжээ. Тэднийг эрүүгийн хоёр хэргээр буруутгаж байна. Нэгдүгээрт АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар  ОХУ-ын тагнуулчаар ажилласан, хоёрдугаарт мөнгө угаах зорилгоор хуйвалдсан хэрэгт буруутгаж байна. Тэдэнд тагнуул хийсэн хэргийг шууд тулгаагүй байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр Холбооны Мөрдөх Товчооны тагнуулын ажиллагаатай тэмцэх хэлтэс, Хууль зүйн яамны үндэсний аюулгүй байдлын газрын тагнуулын хэлтэс олон жил мөрдөн шалгалт явуулсны дүнд өнгөрөгч ням гаригт 10 сэжигтнийг баривчилжээ. Энэ хэрэгт 11 хүнийг сэжиглэж байна. Барьцаагаар сулласан нэг хүн лхагва гаригт Кипрт сураггүй болсон байна. АНУ-ын нутаг дэвсгэрт янз бүрийн үед байсан оросын иргэдийг АНУ тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байсныг Орос улс хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэгт буруутгаж байгаа хүмүүст консулын ажилтан, өмгөөлөгч оруулна гэдэгт Оросын тал найдаж байна.