Орос улсад хөвөгч атомын цахилгаан станц байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Санкт-Петербург хотод 6-р сарын 30-нд Балтын үйлдвэр "Академик Ломоносов" дэлхийн анхны хөвөгч атомын дулааны цахилгаан станцын гол бүрэлдэхүүн болох эрчим хүчний хөвөгч блокийг усанд тавилаа.  Ийм жижиг атомын цахилгаан станцад атомын шинэ реактор, мөс зүсэгч хөлөг онгоцонд ашиглаж, зохион бүтээсэн цөмийн реакторыг ашиглаж болно гэж Африкантовын нэрэмжит машин угсрах зохион бүтээх товчооны реакторын төхөөрөг нийлүүлэгч, зохион бүтээх компанийн төлөөлөгч Александр Берензон тэмдэглэв:  Хөвөгч станцад өөрийн гэсэн онцлогтой төхөөрөг байгаа. Энэ нь хөлөг онгоцны атомын эрчим хүчний шалгарсан шийдэлд түшиглэсэн. Энэ төхөөрөг оросын атомын мөс зүсэгч хөлөг онгоцонд 50 жил ажиллажээ. Манай дотоодын мөс зүсэгч хөлгийн флот дэлхийд цор ганц болохыг та бүхэн мэдэж байгаа. Энэ шалгарсан технологийг "Академик Ломоносов" атомын хөвөгч станцын шинэ төсөлд хэрэгжүүлнэ. Өнөөгийн байдлаар дэлхийд анхны станц хэмээн мэргэжилтэн онцлон тэмдэглэж байна. Энэ станц цахилгаан, дулаан үйлдвэрлэж, цэвэр ус гаргаж авах боломжтой. Оросын байгууллага болон гадаадын орнууд үүнийг их сонирхож байна. Бүгд бэлэн загвар харахыг хүссэн. Санкт-Петербургийн Балтын үйлдвэрт үүнийг үзүүлж байна. Станцын давуу тал эрчим хүчний хамгийн хөдөлгөөнт эх үүсвэр юм. Усны судлаар үүнийг эргийн шугамтай ямар ч цэгт хүргэх боломжтой. Атомын хөвөгч дулааны цахилгаан станцыг ус цэвэршүүлэгчийн хувиар ашиглаж болох тул цахилгаан эрчим хүч төдийгүй цэвэр усаар гачигдаж байгаа өмнөд хэсгийн ямар нэг улс, мөн манай орны Алс Дорнод, Хойд Хязгаарын алслагдсан бүс нутагт үүнийг хүргэж болно. Хуурай газарт их талбайд /ялангуяа газар хөдлөх аюултай бүст/ тулгуур бүтээц барих шаардлагатай бол Атомын хөвөгч дулааны цахилгаан станцыг хөлөг онгоц угсрах үйлдвэрт хөлөг онгоц барихтай адил босгох боломжтой. Үйлдвэрээс бараг ямар ч цэгт бэхлэх боломжтой "түлхүүр" тааруулахад бэлэн бүтээгдэхүүн гардаг. Хөвөгч станц газар дээрх станцыг бодвол 2-3 дахин хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэдэг. Учир нь хэрэглэгчид дэд станц, хамгаалах байгууламж барихаас өөр ямар ч зардал гарахгүй. Ашиглалтын хугацаа дууссаны дараа станцыг тусгай үйлдвэрт устгадаг байна. Өөрөөр хэлбэл экологид ээлтэй "Ногоон зүлэг" санаа хэрэгждэг байна. Цөмийн эрчим хүчний бүх эх үүсвэр МАГАТЭ-ийн боловсруулсан аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээнд бүрэн нийцэж байна. 300 Мвт хүчин чадалтай Атомын хөвөгч дулааны хоёр цахилгаан станц 350 мянга орчим хүн амтай хотыг эрчим хүчээр бүрэн хангана. Жижигхэн тосгоныг эрчим хүчээр хангахад 6 Мвт хүчин чадалтай төхөөрөг суурилуулахад хангалттай.  Өнөөдөр усанд тавьж байгаа  эрчим хүчний хөвөгч блок нь мөс зүсэгч хэлбэрийн хоёр реактор төхөөрөгтэй гөлгөр тавцантай, өөрөө явагч бус хөлөг онгоцноос бүрдэж байна. Хөлгийн урт 144, өргөн нь 30 метр,  21,5 мянган тонн ус түрэн гаргадаг юм. Реактор бүрийн тогтоосон цахилгаан эрчим хүч 35 МВт, дулааны хүчин чадал 140 гигокалорий аж. Станцыг ашиглах хугацаа 38 жил юм.