АНУ-д байхдаа Орос улсад хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэх 11 хүнийг АНУ-д баривчилссан "тагнуулын шуугиан"-ны тухайд оросын төр засаг төдийгүй Атлантын далайн тэр хавийн саруул ухаантай хүмүүс эргэлзэж байна. Хайлтын  "Гугл" системийг ашиглаж чаддаг ямар ч хүн хайгаад олчих тэр мэдээллийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа хүмүүсээс шаардсан нь шүүх материалаас тодорхой байна гэж "Нью-Йорк дейли ньюс" сонинд тэмдэглэжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх АНУ-ын байр суурь, Москвад өнгөрсөн жил болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Барак Обамын тавьсан зорилт зэрэг юм. Ийнхүү буруутгаж байгаа хүмүүс АНУ-ын ашиг сонирхолд бодитой хохирол учруулах ганц ч мэдээлэл дамжуулаагүй тухай Вашингтон дахь төр засгийн байгууллагын нэрийг нь дурдахгүй байхыг хүссэн хүний ярьсныг иш татан  тус сонинд бичжээ. Телевизийн "Фокс ньюс" компани энэ үйл явдалд хошигнон хандаж байна. Саатуулсан хүмүүсийг тагнуул хийсэн хэрэгт бус мөнгө угаасан хэрэгт тухайлбал гадаадын тагнуулчин хувиар бүртгүүлээгүй хэрэгт буруутгаж байна гэжээ. Холбооны мөрдөх товчооны баримт бичигт дурдсан тагнуулч хэмээн нэрлэж байгаа хүмүүсийн уулзалт "Уншисны дараа шатаа" гэсэн ах дүү Коэновын элэглэлтэй яг ижилхэн байна гэж "Вашингтон пост" сонин үзэж байна. Тухайлбал төвөөс оросын тагнуулчид Ром хотод танихгүй хүнд дөхөж очоод, "Уучлаарай, бид тохиолдлоор 1999 онд Мальтад уулзаж байгаагүй биз? " хэмээн асуух тушаал өгчээ. Танихгүй хүн хариуд нь: "Тийм ээ, би Ла-Валеттед, гэхдээ 2000 онд байсан" гэж хэлээд тагнуулчид хуурамч паспорт өгөх юм. Энэ мэдээлэлд түшиглэн оросын маш нууц хэмээн таамаглаж байгаа тагнуулын хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж америкийн хэвлэлд бичжээ. Харин "Уолл стрит жорнел" сонин болж багаа үйл явдлыг Рокки болон Бульвинкл тухай хүүхэлдэйн киноны үйл явдалтай зүйрлэжээ. Оросын тагнуулчид гэгч хүмүүс вокзал дээр ижил цүнх унагаж, авч, эсвэл дурын сурагч худалдан авах боломжтой "үл харагдах бэх" ашиглан өөр хоорондоо харилцаж, орос дуудлагатай англиар муухан ярьдаг "Рокки болон Бульвинкль" хүүхэлдэйн киноны тагнуулч Борис Баденов болон Наташа Фаталь нар ч Төвийн англиар өрсөн тушаалаар бахархах тухай сонин элэглэжээ. Үүссэн нөхцөл байдал дэлхийн сонгодог детектив зохиол, кинотой ижил төстэй байгааг канадын сэтгүүлчид ч олж харжээ. Холбооны мөрдөх товчооны дэлгэрэнгүй мөрдөн шалгалт нь гэмт бүлэглэлийн гишүүд Өмнөд Америк болон НҮБ-ын оросын төлөөлөгчдөөс хүүдий мөнгө авч байгаа голливудын тагнуултай киноны үйл явдалтай ижил төстэй байна гэж "Идмонтон жорнел" сэтгүүлд бичжээ. Канадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн вэб хуудас хэрэглэгчдийн тайлбар илүү сонирхол татаж байна. Холбооны мөрдөх товчоо баривчилсан хүмүүсийн зарим нь эрт дээр нас барсан канад иргэний паспорттой тухай мэдэгдсэн тул тэд үүнийг сонирхох нь ч ойлгомжтой. Харин Канадын олонх оршин суугч энэ түүхийг оросын гэмт хэргийн хуйвалдаан бус харин "хүйтэн дайны үеийн" суртал ухуулга сэргэж байгаа тухай "Нэшнл пост" канадын хэвлэлийн kp.ru  вэб хуудас иш татаж байна. Зарим ишлэлийг толилуулбал. "Бүгд "хүйтэн дайны үеийн" хуучны өдрүүдийг санагдуулж байна. Үнэн мөнийг харах гээд үзье л дээ. "Аль-Каида", "Талибан" хөдөлгөөн, терроризмын эсрэг бүх нийтийн дайнаар ард түмнийг айлган сүрдүүлэх нь хэдийн сэтгэгдэл төрүүлэхээ больжээ. Харин Оросын тухайд өөр хэрэг." "Бурхан минь, ковбой Буш ерөнхийлөгч байх үед Орос улс юунд ийм хийснийг би ойлгох байсан. Харин өдгөө Америк "Мистер Үл гүйцэлдэгчийг" ерөнхийлөгчөөр сонгож, Орос улстай тогтоосон харилцаагаа эргэн харж байна." "Дүгнэлт: Орос улс үүнийг хийвэл муу, харин Израиль хийж байвал хэвийн байна". Уншигч оросын тагнуулчид канад паспортоор халхалсан тухай хэлсэн бололтой. Изриалийн тагнуулчид канад паспортоор өөрсдийгөө халхавчилсан тухай мэдээллийг саяхан илрүүлсэн билээ. Канадын Си-Би-Си телевизийн компанид ийм байр суурь байна. "Удахгүй ТТГ-ын төсвийг хэлэлцэх ёстой, тиймээс зардал ихэссэн шалтгааныг тайлбарлахад тэд ямар нэг ажил хийсэн байх хэрэгтэй шүү дээ.""Тэд Бен Ладеныг барьж чадахгүй байна. Тэд мансууруулах бодис наймаалагч гэмт бүлгийн толгойлогчийг барьж чадаагүй. Тэдэнд оросын тагнуулчдын талаар ямар нэг шуугиан дэгдээжээ. Тэд хэдэн жилийн турш ганцхан хэрэг дээр ажилласан нь ямар харамсалтай хэрэг вэ? Би ингэж ажилласан бол наймаг хэдийн халах байсан.""Үнэхээр сонгодог хэрэг. АНУ эх оронч иргэдийнхээ тархийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчдөөрөө угаадгаараа хэдийн алдаршсан. Тэд саяхан үүнийг Орос, Гүжрийн дайны тайлбараар хийсэн. Одоо хойд америкийн хүн амыг Оросоос эмээлгэхийг шинээр оролдож байна." "Америкийн улс төрийн мужуудад зөвхөн америкчүүд америкчүүдийн хойноос тагнуул хийхийг зөвшөөрсөн байдаг".  Мэдээж хэрэг оросын тагнуулын ажиллагаанаас айж сүрдсэн канадчүүдийн байр суурь ч байна. Орос улс бол унтаж байгаа баавгай, хэрэв сэрвэл чиг". Ганц ч хүн үүнд эгдүүцсэнгүй.