0Роза Отунбаева 7-р сарын 3-нд Киргизийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээж авна гэж тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын дарга уламжлав. Үүнээс нэг хоногийн өмнө Сонгуулийн төв хороо 6-р сарын 27-нд болсон үндсэн хуулийн төслийг батлах асуудлаарх ард нийтийн санал хураалтын дүнг нийтлэх бодолтой байна. Үүнд үндсэн хуулийг өөрчлөх тухай, ерөнхийлөгчийн засаглалыг хязгаарлах, Роза Отунбаевад шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг жил хагасын хугацаанд хэрэгжүүлэх эрх олгох хоёр асуудлыг оруулсан юм. Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээгээр сонгогчдын 90 гаруй хувь нь шинэчлэлийг дэмжжээ.