0Оросын батлан хамгаалах салбарын байгууллагын захиалгын багц 40 тэрбум доллароос давж байна. Москва орчмын Жуковск хотод өнөөдөр эхэлсэн "Машин угсрах технологи-2010" олон улсын форумын үеэр цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны тэргүүн Михаил Дмитриев энэ тухай уламжлав. Оросын компани 80 гаруй оронтой цэрэг-техникийн салбарт хамтран ажиллаж байна. Үүнээс Энэтхэг, Хятад зэрэг 10 оронд их хэмжээний зэвсэг экспортолж байна.