0 Улсын Дум согтуугаар жолоо барихыг бүрэн хориглосон хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр баталлаа. Бие организмд этилийн спиртийн бага зэрэг байсан тохиолдолд автомашин жолоодохыг зөвшөөрсөн дүрмийг өөрчилнө. Орос улс одоогоор зам тээврийн ослоор Украин, Египетийн дараа дэлхийд гуравдугаар байрт орж байна. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны эцэст телевизийн нэг сувагт өгсөн ярилцлагадаа согтуугаар машин жолоодохыг бүрэн хориглох бодолтой байгаагаа хэлсэн юм.