0Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ойрх Дорнодын айлчлалын хүрээнд лхагва гаригт Египетэд ирэхдээ энэ тухай мэдэгдэв. Зуучлагч "зургаа"-ийн энэ саналын тухайд Иран бүтээлч хариу өгөхийг хүлээж байна. Хориг арга хэмжээ үр нөлөөгүй тул Орос улс үүнд итгэлгүй байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Ираны талаар сүүлд авсан хориг арга хэмжээ үр нөлөөгүй байна гэж сайд хэллээ. Харин Тегеранд цөмийн хөтөлбөртэй нь холбоотой олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэх тодорхой дохио өгсөн. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ тогтоолд ираны гадаад дахь банкны тухайд хориг арга хэмжээ авах, Тегеранд зэвсэг нийлүүлэх хоригийг өргөжүүлж, БНАСАУ-д үйлчилж байгаатай ижилхэн тэнд ачаа шалгах горим нэвтрүүлэхийг уриалж байна.