0Дорноговь аймгийн төв Сайшандын дунд сургуулийн сурагч Ганболдын Энхбатын зохион бичлэг ОХУ-ын Дорно-Сибирийн төмөр замын лицей сургууль болон Монголын дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан уралдаанд шилдэг бүтээлээр шалгарчээ. Уралдааныг Орос, Монголын төмөр замын түүхийн сэдвээр зохион байгуулсан байна. Дорно-Сибирийн төмөр зам компани, Улаанбаатар төмөр зам компанийн удирдлага, мөн түүхч-орон нутаг судлаач, төмөр замын сонины редакторуудаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд орос, монголын сурагчдын 100 гаруй бүтээл иржээ. Уралдаанд түрүүлсэн сурагч Энхбат зохион бичлэгтээ эх оронд нь төмөр зам барих түүхэн их ач холбогдлын талаар өгүүлсэн байна. Тэрээр уралдаанд түрүүлсэн шагналаар ээжтэйгээ Байгал нуурт амарч, дараа нь Буриадын нутгаар аялжээ. Монгол, Оросын хүндэт төмөр замчдын ач хүү, хүү нь хэдийн мэргэжлээ сонгожээ. Тэр эцгийнхээ адил машинист болохыг мөрөөдөж байна. Одоо хүү орос хэл сураад, оросын төмөр замын дээд сургуульд элсэх бодолтой байна.