Орос улсад тагнуул хийсэн хэрэгт хэсэг хүмүүсийг сэжиглэн АНУ-д баривчилсан тухай шуугиан хоёр талын харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд харилцааг цаашид үргэлжлүүлэн ачааллана гэж Москва, Вашингтон үзэж байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой Москвад уулзах үеэр энэ санааг хэллээ. Цагаан ордон, мөн төрийн департаментын төлөөлөгчид Вашингтонд мөн ижил байр суурь илэрхийлэв. Америкийн цагдаа ням гаригт АНУ-д 10 хүнийг, даваа гаригт Кипрт нэг хүнийг баривчилжээ. Эдгээр хүмүүс оросын иргэн ч, АНУ-ын ашиг сонирхолын эсрэг үйл ажиллагаа явуулаагүй болохыг ОХУ-ын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэв.