Номхон далайн флот, Хойд болон Хар далайн флот зэрэг Оросын гурван флотын хөлөг онгоцууд "Дорно-2010" шуурхай-стратегийн цэргийн өргөн хүрээтэй сургуулилтын хүрээнд хамтарсан сургуулилт хийхээр лхагва гаригт Япон тэнгист гарлаа. ОХУ-ын бүх Зэвсэгт хүчний  2010 оны хичээлийн жилд байлдааны бэлтгэлийн гол үйл явдал болох "Дорно-2010" шуурхай-стратегийн өргөн хүрээтэй сургуулилт 6-р сарын 29-нд Алс Дорнод болон Сибирийн цэргийн тойргийн нутаг дэвсгэрт эхэлсэн юм. Приморийн сургуулилтад лхагва гаригт Номхон далай, Оросын Хойд болон Хар далайн флотын хөлөг онгоцууд нэгдлээ. Алс Дорнодод "Дорно-2010" сургуулилтын янз бүрийн шатанд өөр хоорондоо хамаагүй байлдааны буудлага хийх, очиход бэрх, үл мэдэх газар дотоодын зэвсэгт мөргөлдөөнийг дарах үүднээс алс газар цэрэг байрлуулах зэрэг тактикийн үйл явдлыг боловсруулна. Сургуулилтад 20 мянга хүртэл цэргийн албан хаагч, 70 хүртлэх нисэх онгоц, 2,5 мянган нэгж, цэрэг, тусгай техник, 30 гаруй хөлөг онгоц оролцоно.