0Оросын зэвсэгт хүчний хамгийн өргөн хүрээтэй "Дорно-2010" сургуулилт эхэллээ. Сургуулилтад 20 мянган цэрэг, офицер, байлдааны машин, байлдааны хуягт техник зэрэг 2500 нэгж зэвсэг, техник ашиглаж байна. "Байлдааны ажиллагааны талбар" нь Сибирь болон Алс Дорнодын цэргийн тойрог, мөн Номхон далай, Хойд болон Хар далайн флотын цэргүүд байрладаг нутаг дэвсгэрийг хамарч байна. Орчин үеийн цэргийн сургуулилтыг нисэх онгоцгүй төсөөлөх аргагүй. Энэ удаагийн сургуулилтад сөнөөгч, дайрагч, бөмбөгдөгч, пуужин тээгч бүх төрлийн нисэх онгоцыг оролцуулна. Цэрэг-тэнгисийн флот, хуурай замын цэргийн бүлгүүд даалгавраа хамтран боловсруулна. Нисэгчид ийм өргөн хүрээг хамарсан даалгавар биелүүлээгүй удаж байна хэмээн нисэх онгоцны баазын орлогч дарга Михиал Максимова ярилаа. Нисэх онгоцны ийм бүрэлдэхүүнтэй, ийм өргөн хүрээний сургалт сүүлийн 15 жилд болоогүй. Асар олон нисэх онгоц оролцож байгаа тул эдгээрийг хэд хоногийн турш зөөвөрлөж байна. Агаар төдийгүй усанд цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна. Төмөр замын цэргийн албан хаагч, ар талын алба, агаарын довтолгооноос хамгаалах хүчин, бусад цэргийн албан хаагчид дайсны галд даалгавар биелүүлнэ. Орос улсын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаков Сибирьт болсон сургуулилтын үеэр гэрээгээр алба хааж байгаа, мөн хугацаат цэргийн бэлтгэлийг өндөр үнэлсэн юм. Энэ бол сургуулилт. Бүх зүйл хялбар байна гэж байхгүй. Харин эсрэгээр бид хүмүүст хэрхэн даван туулахаа бодож тунгаах тэр саадыг бүрдүүлэх ёстой. Цэргүүд тавьсан зорилтыг биелүүлэх эсвэл эс биелүүлж чадах тухайд хангалттай гэсэн дүн тавьсныг тодруулах хэрэгтэй. "Гурав" гэсэн  дүн тэд даалгавраа биелүүлэх чадвартай болохыг илтгэнэ. Энэ удаагийн сургуулилт хамарч байгаа хүрээгээр Орос улсад аюул нүүрлэсэн тохиолдолд хүчний бүх байгууллагын хамтын ажиллагааг харуулах ёстой. Цэргийн албан хаагчдын цэргээс халагдах хугацааг хүртэл хойшлуулж, энэ сургуулилтад их анхаарал хандуулсан. Цэргийнхэн саяхан байгуулсан цэргийн хэсэг, анги, нэгдлийн зохион байгуулалт-орон тооны байгууллагыг одоо шалгахыг хүсч байна. Тэд сургуулилтын үеэр шуурхай-стратегийн командлал, бригадын шуурхай командлал зэрэг удирдлагын шинэ систем боловсруулж байна. Цэргийн шинжлэх ухааны академийн профессор Вадим Козюлин ярьж байна. Зөвлөлтийн үеэс Оросын зэвсэгт хүчний өвлөсөн тэр систем эрс өөрчлөгдсөн. Сүүлчийн мөч хүртэл зэвсэгт хүчин ямар байв? Дайн дэгдсэн тохиолдолд ашиглах асар том агуулах гэж хэлэхээр байлаа. Энэ агуулахыг бүх нийтийг цэрэг татлагаар танкны хөшүүрэг, байлдааны янз бүрийн машинд сууж, гартаа зэвсэг барин эх орноо хамгаалах журамт цэргүүдэд хадгалж байв. Өнөө үед энэ үзэл баримтлал өөрчлөгдсөн. Зөвлөлтийн үед төлөвлөж байсан ийм дайн, ийм арми одоо хэрэггүй. Армийг хөрвөх чадалтай болгохын тулд байлдааны бие даасан бригад байгуулж байна. Энэ удаагийн "Дорно-2010" сургуулилтаар Орос улсад аюул нүүрлэсэн тохиолдолд хүчний бүх байгууллагын хамтын ажиллагааг харуулах учиртай. Цэргийн шинэчлэл хийсэн гурван жилд арми тэрчитээ өөрчлөгдөж, дээд зэргийн түвшинд хүрч, офицерууд орчин үеийн тулаанд цэргийн удирдлагын бүх арга барилыг эзэмшиснийг улс орны удирдлагад харуулах зорилт командлагчдад тулгараад байна. Оросын армийн олон хэсэг, нэгдэлд үүнтэй холбогдуулан сургуулилт дуустал цэргээс халах хугацааг хүртэл хойшлуулжээ.